Түгээмэл асуугддаг асуултууд

Монгол шим гэж юу вэ?

Монгол шим нь эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүргэх хэрэглээний шинэ арга замыг нэвтрүүлж буй нийгмийн сүлжээ юм.

Үүр гэж юу вэ?

Нийлүүлэгч захиалгаар хүлээж авсан бүтээгдэхүүнүүдээ үүрэнд хүргэснээр хэрэглэгч үүрнээс захиалсан бүтээгдэхүүнээ захиалгийнхаа дагуу авна.

Нийлүүлэгч, хэрэглэгч хоёр нэг дор уулзах цэг юм.

Үүрийн зохион байгуулагч гэж хэн бэ?

Үүрийн зохион байгуулагч гэдэг нь Монгол Шимээс шалгаруулан авсан хүн байх бөгөөд нийлүүлэгч болон хэрэглэгчтэй хамтран ажиллаж идэвхжүүлдэг субьект юм.

Үүрэнд хэрхэн нэгдэх вэ?

www.mongolshim.mn сайтад хандан бүртгүүлэх цонхыг сонгон бүртгүүлснээр үүрэнд нэгдэнэ.

Ямар нөхцөлд бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах вэ?

Үйлдвэрлэгчийн захиалга авах хэмжээнээс хамаараад зарим тохиолдолд хүргэлт хийхгүй тул таны захиалга цуцлагдаж, мөнгө таны данс руу орох болно.