Хусны Шүүс

Хус модны шүүс нь хүний биеээс хорыг гадагшлуулах, үрэвслийг намдаах, цэвэрлэх үйлчилгээтэй зөөлөн амттай, хөнгөн чанартай байгалын  шидэт бүтээгдэхүүн бөгөөд  Орос улс, Скандинав, Балтикийн улс орнуудад эрүүл мэндийн болон хүнс тэжээлийн зориулалтаар зуу зуун жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй. Манай оронд хус модны шүүсийг элэг цэвэршүүлэх, хордлого тайлах, үрэвслийг намдаах, зүрхний эмгэгийг анагаах гэх мэт зориулалтаар хэрэглэж ирсэн  уламжлалтай боловч сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн улмаас  ховор нандин бүтээгдэхүүний тоонд орсон билээ.
 
Бага зэрэг чихэрлэг амттай байгалын цэвэр ундаа нь төрөл бүрийн эрдэс, амин дэм, эрдсээр баялаг тул эрүүл мэндэд олон талын үйлчилгээтэй цэвэр байгалын  эрүүлжүүлэгч органик бүтээгдэхүүн юм.  АНУ-ын Аляск мужийн Фэйрбанкс их сургууль судалгаа шинжилгээ хийхэд хус модны шүүс нь С амин дэм, кальци, кали, фосфор, манганиз, магнизм, натри, цайр, төмөрөөр баялаг болох нь нотлогджээ. Хүний биед шаардлагагүй хорт бодисуудыг өндөр хэмжээнд цэвэрлэдэг  тоник ундаа нь олон өвчнийг анагаахад өндөр нөлөө үзүүлдэг

Хадгалах хугацаа: 1 сар

1 л