Био тараг /задгай 1 л/

Био тараг /задгай 1 л/

Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлээд, 40-45°С хэм хүртэл хөргөж /өрмийг нь авсан сүүгээр тараг бүрэхэд энэ хэм хүртэл халааж/ сүүний 5%-ийн хэмжээгээр таргийн хөрөнгийг хийж, шуугьтал самарч дулаан газар амраадаг. Орчны дулаан, хөрөнгийн орц, найрлага, сүүний онцлог зэргээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Сайхан бүрэлдсэн тараг бужмаг, язмагтсан зүйл байдаггүй бөгөөд малын элэг шиг хөшчихсөн өтгөн байдаг учир элгэн тараг хэмээн нэрийддэг. Элгэн тараг нь жигд, нягт, шар сүү ялгараагүй байдаг.

Хадгалах хугацаа: 0+4 хэмд 4 хоног

1 л
2647 ₮