Салат  навч /salad/

Салат навч /salad/

САЛАТ НАВЧ

Эрүүл мэндийн ашиг тус

Салатны навчийг ургамлын хаан гэж хэлж болно.

Эрүүл мэндийн ашиг тус маш өндөр.  Витамин Б, Ц, К, кальци, фосфор, фолатаар баялаг.  Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах шүлтлэг элементүүдтэй эрдэс давс ихээр агуулагддаг.

·         Жирэмсэн болон хөхүүл эхэд сайн. Жирэмсний үед цус багадалтаас сэргийлдэг. Бууцай, вандуй, аспарагустай хамт хэрэглэвэл фолийн хүчлийн агууламжийг нэмэгдүүлдэг.

·         Чихрийн шижин эмчлэхэд чухал ач холбогдолтой. Цусан дахь глюкозын түвшнийг хянах ба нүүрс ус зөвхөн 3 хувьтай буюу бүр бага байдаг. Үүнийг чихрийн шижинтэй хүмүүст чөлөөтэй ашиглаж болно.

·         Нойргүйдэлд тустай. Салат навчны шүүсийг духанд түрхэхэд толгойн өвдөлт арилдаг. Тархины эрүүл мэндийг сайжруулахад тусална.

·         Цус багадалтын үед хэрэглэж болно. Төмөр, фолат агуулдаг учраас цус төлжүүлнэ. Органик бус төмрийн бэлдмэлээс илүү шингэц сайн.

·         Архаг өтгөн хаталтай хүмүүст маш сайн.

·         Амьсгалын замын эмгэг, ялангуяа уушгины өвчний үед сайн.

 Хэрэглээ

Зун, хаврын улиралд хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг.

Ялангуяа халуун үрэвслээс шалтгаалсан эмгэгийн үед хэрэглэж болно.

Хий, бадганы эмгэг болон энэ төрлийн хүний хувьд халуун амтлагчтай хольж хэрэглэх хэрэгтэй.

Эсрэг заалт байхгүй

Хадгалах хугацаа: 4 хоног

200 гр
1900 ₮