Сүүтэй шоколад / crispy rice - Golden Gobi - Монгол Шим

Сүүтэй шоколад / crispy rice

Golden Gobi - Монгол Шим
Golden Gobi
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 10-р хороолол, 5-р хороо, 45-р байрны өргөтгөл, Goldengobi дэлгүүрийн байр.

0

70 гр
3000

Үйлдвэрлэгч

Golden Gobi

Улаанбаатар, Баянгол дүүрэг, 10-р хороолол, 5-р хороо, 45-р байрны өргөтгөл, Goldengobi дэлгүүрийн байр.
Есөн Од ХХК нь 1991 онд байгуулагдсан.  Анх хоршоо хэлбэрээр байгуулагдаж гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан тэр дундаа барилгын материал, болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулж байсан. 1998 оноос шоколадан бүтээгдэхүүн импортлон дотоодын зах зээлд гадны алдартай брэнд бүтээгдэхүүн борлуулж  эхэлсэн. Тодруулбал Баруун Европын улсуудаас Монголын зах зээлд импортоор Cote’d or, Master Foods-н Мars, Snickers, Twix, M&M, Bounty болон  Cadbury гэх мэт олон үйлдвэрлэгч нарын төрөл бүрийн шоколадыг 2003 он хүртэл борлуулж өөрийн туршлага судалгаанд үндэслэн Монголдоо үйлдвэр байгуулах шийдэлд хүрсэн.  Ийнхүү 2004 онд Бельги улсын тоног төхөөрөмж болон НОУ ХАУ г Монгол улсад нэвтрүүлэн Шоколад үйлдвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Бельги  болон Есөн Од ХХК ний  хөрөнгө оруулалттай Есөн Од Фүүд интернэшнл ХХК г байгуулан Голден Говь брэндын шоколадыг зах зээлд нийлүүлсэн. 2003 ондоо барилгын материал тэр дундаа хөнгөн блок үйлдвэрлэх Эрдэс Бетон ХХК г Есөн Од ХК ний 100% ийн хөрөнгө оруулалттай байгуулан Монголд анхны хувийн хөрөнгөөр боссон томоохон барилгын материалын үйлдвэр болсон юм. Ийнхүү өнөөгийн байдлаар Эрдэс Бетон ХХК нь салбарлан цемент үйлдвэрлэх, бетон эдлэл үйлдвэрлэх цехүүдийг нэмж байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Golden Gobi - Монгол Шим