Үйлчилгээний нөхцөл

Last Updated: 2020-07-08


  1. Онлайн худалдаа

    1. Интернэт худалдааг сайтаас зохион байгуулах бөгөөд хэрэглэгчийн худалдан авсан барааг Түгээлтийн өдөр, цагийн хуваарийн дагуу “Монгол Шим”-ийн ҮҮР-энд хүргэнэ.

    2. Монгол Шим-ийн ҮҮР гэдэг нь үйлдвэрлэгч, болон хэрэглэгч нар уулзах тодорхой тогтсон байршлийг хэлнэ. 

    3. Хэрэглэгч интернэтээр төлбөрөө төлж бүтээгдэхүүнээ захиална.

    4. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ өөрийн сонголтын дагуу “Монгол Шим-ийн ҮҮРнээс эсвэл өөрийн захиалсан хаягаар хүргүүлэн авах боломжтой.

    5. Хүргэлт mongolshim.mn сайт дээрх хуваарын дагуу өдөр бүр 11 цагаас 20 цагийн хооронд хийгдэнэ. 


  1. Захиалга хүлээн авах, баталгаажуулах

    1. Үйлдвэрлэгчийн санал болгосон сайт дээрх үнэ, зураг бүхий бүтээгдэхүүнээс хэрэглэгч өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сагсанд цуглуулан төлбөр хийж захиалгаа хийнэ. 

    2. Захиалгын төлбөр төлөгдөхөд мессэж болон имэйлээр захиалга баталгаажсан тухай мэдэгдэл хүргэгдэнэ

    3. Хүргэлтийн жолооч захиалга хүргэхээс өмнө хэрэглэгч рүү утсаар ярьж мэдэгдэнэ


  1. Төлбөр тооцоо хийх аргачлал

    1. Бүтээгдэхүүний үнэ болон савалгааны хэмжээг үйлдвэрлэгч тухайн худалдаа нээгдэхээс өмнө тогтоох бөгөөд худалдаа явагдаж байх үед өөрчлөх боломжгүй.

    2. Бүтээгдэхүүний борлуулалтын үнэ нь сайтад үйлдвэрлэгчийн санал болгосноор байрших бөгөөд түгээлтийн өдөр үүрэн дээр хүргэхэд ямар нэгэн нэмэгдэл өртөггүйгээр захиалгын хуудсан дээр бичигдсэнээр байна.

    3. Хэрэглэгч зөвхөн онлайн худалдаа нээлттэй байх үед захиалга өгөх, төлбөр хийх боломжтой.

    4. Хэрэглэгчид хүргэгдээгүй бүтээгдэхүүний төлбөрийг Түгээлтийн хугацаа дууссанаас хойш хэрэглэгчийн дансанд 6 цагийн дотор буцаан шилжүүлнэ.

    5. Монгол Шим”-ийн ҮҮР-эн дээр түгээлт дууссанаас хойш 12 цагийн дотор борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг үйлдвэрлэгчид шилжүүлнэ.

    6. Тус сайт нь бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаас сайтын үйлчилгээний хөлсөнд 19 хувь хүртэлх шимтгэл авна. 

    7. Төлбөр тооцоог хийхдээ сайтын санал болгосон төлбөрийн системийг ашиглана.


  1. Бүтээгдэхүүн үйлчилгээний хүргэлт

    Үйлдвэрлэгч баталгаажсан захиалгын хуудсын дагуу нийт тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан fresh /шинэхэн/ бүтээгдэхүүнийг “Монгол Шим”-ийн ҮҮР-энд түгээлтийн өдөр түгээлтийн цаг эхлэхэд хүргэсэн байна.

    1. Хүргэлтийг Үйлдвэрлэгч өөрийн хүргэлтийн үйлчилгээгээр “Монгол Шим”-ийн ҮҮР-энд хүргэх эсвэл сайтын санал болгосон хүргэлтийн үйлчилгээний аль нэгийг өөрт тохируулан сонгоно. 

    2. Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ “Монгол Шим”-ийн үүрнээс ирж амжихгүй бол сайтын санал болгосон хүргэлтийн үйлчилгээний нэмэлт төлбөр төлж гэрийн хаягаараа хүргүүлж болно. 


  1. Борлуулалтын зохицуулалт

    1. Зарим төрслийн амархан мууддаг бүтээгдэхүүнийг буцаалт хийх боломжгүй. Үүнд: цэцэг, бэйкэри, жимс, мах болон бусад өдөр тутмын хүнс орно.

    2. Борлуулалтын буцаалтыг түгээлтийн хугацаа дууссанаас хойш 3 цагийн дотор шийднэ. 


  1. Нууцлалын бодлого

    1. Баталгаа
      Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалын халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн хангаж ажиллана. Та манай вэб/аппликэйшн хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

    2. Таныг үйлчилгээг ашиглах үед бидний цуглуулдаг мэдээлэл
      Монгол Шимийн үйлчилгээг ашиглах үед бид таны дараах мэдээллүүдийг цуглуулдаг: таны хийсэн үйлдлүүд, хуудасны хандалтууд, товчны даралтууд, гүйлгэлт мөн таныг үл тодорхойлох хувийн мэдээлэл болох холбогдсон төхөөрөмжийн мэдээлэл, үйлдлийн систем, дэлгэцийн нягтрал, интернэт хөтөч, хэлний сонголт гэх мэт. Энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг. 

    3. Мэдээллийн хамгаалалт
      Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

    4. Мэдээллийн халдашгүй байдал
      Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

    5. Хувийн мэдээллээ устгах
      Хэрэв та Монгол Шим системээр дамжин цугларсан өөрийн Хэрэглэгчийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол hello@mongolshim.mn имэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээхдээ өөрийн Монгол Шим системд бүртгүүлсэн буюу нэвтэрч ордог хаягийг тодорхой зааж өгөх хэрэгтэй ба бид таныг мөн эсэхийг шалгахын тулд утасны дугаар, хамгийн сүүлийн үйлдэл зэрэг мэдээллийг шаардах болно. Бид хүсэлт илгээснээс хойш ажлын 10 хоногт таны Хэрэглэгчийн мэдээллийг устгаж танд мэдэгдэх болно.

    6. Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй.


  1. Санал гомдлыг шийдвэрлэх

    1. Хэрэглэгч бүтээгдэхүүний талаар санал гомдлоо Монгол Шим-ийн ҮҮР-ийн зохион байгуулагчид гаргана. Үүрийн зохион байгуулагч санал гомдлыг үйлдвэрлэгчид дамжуулах үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэгчийн өмнөөс ямар нэгэн тайлбар хийхийг хориглоно. Үйлдвэрлэгч хэрэглэгчийн өгсөн санал гомдолд аль болох шуурхай хариулт өгнө.




БАЯРЛАЛАА

 

МОНГОЛ ШИМ-ийн хамт олон